Онцлох
ӨНӨӨДӨР ХҮҮХДИЙН ХӨДӨЛМӨРИЙН ЭСРЭГ ӨДӨР
Хамгаалъя, Хайрлая-Хүн бүр хүүхэд хамгаалагч, Хүүхэд бол Ирээдүй
✅Хүүхдийн насанд тохирох боловсрол, тоглоом, амралт нь тэдний ирээдүйн суурь байдаг.
❌Хөдөлмөрт эрт орсон хүүхдүүд сургууль завсардаж, ядуурлын тойрогт орсоор байдаг.
❌Тэд эрх зөрчигдөж, бие махбод, сэтгэл санааны хувьд хохирдог.
🔰Тэвчишгүй хөдөлмөр гэдэг нь хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хөгжлийг хохироож, тэднийг хүчээр ажиллуулж, мөлжиж буй нөхцөлийг хэлдэг. Үүнд:
❌Аюултай, хүнд хүчир ажил хийлгэх
❌Боловсрол эзэмших боломжийг хаах
❌Эрүүл мэндэд нь ноцтой хор хохирол учруулах хөдөлмөр
❌Хүний наймаа, албадан хөдөлмөрт өртүүлэх зэрэг орно.
Дэлгэрэнгүй »