2026 ОНЫ 04 САРЫН 04, БЯМБА ГАРИГ
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Монголын скаутын холбоо, Хүүхдийн хөгжил, оролцооны үндэсний сүлжээтэй хамтран "Нэгдүгээрт хүүхэд” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монголын Хүүхдийн зөвлөлийн МАЙХАНТ чуулганыг Олон Улсын Хүүхдийн Найрамдал цогцолборт зохион байгуулж байна.

Онцлох мэдээ

  • Онцлох

    ��‍♀️��‍♂️ Орхон аймгийн хүүхдийн "АНХДУГААР ЗӨВЛӨГӨӨН" 3 дугаар сард зохион байгуулагдана.

    �� Эрдэнэсийн хотын хүүхэд багачуудын хөгжил, оролцоо, хамгааллын 50 жилийн түүхэн ой �� ��‍♀️��‍♂️ Орхон аймгийн хүүхдийн "АНХДУГААР ЗӨВЛӨГӨӨН" 3 дугаар сард зохион байгуулагдана. Хүүхдийн дуу хоолойг нэгтгэж, санал бодлыг бодлого шийдвэрт тусгах, ирээдүйн хөгжилд чиглэсэн чухал арга хэмжээ болох гэж байна. �� �� Зохион байгуулагч: Орхон аймгийн Хүүхдийн Зөвлөл

    Дэлгэрэнгүй »
  • Онцлох

    ӨНӨӨДӨР ХҮҮХДИЙН ХӨДӨЛМӨРИЙН ЭСРЭГ ӨДӨР

    Хамгаалъя, Хайрлая-Хүн бүр хүүхэд хамгаалагч, Хүүхэд бол Ирээдүй ✅Хүүхдийн насанд тохирох боловсрол, тоглоом, амралт нь тэдний ирээдүйн суурь байдаг. ❌Хөдөлмөрт эрт орсон хүүхдүүд сургууль завсардаж, ядуурлын тойрогт орсоор байдаг. ❌Тэд эрх зөрчигдөж, бие махбод, сэтгэл санааны хувьд хохирдог. 🔰Тэвчишгүй хөдөлмөр гэдэг нь хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хөгжлийг хохироож, тэднийг хүчээр ажиллуулж, мөлжиж буй нөхцөлийг хэлдэг. Үүнд: ❌Аюултай, хүнд хүчир ажил хийлгэх ❌Боловсрол эзэмших боломжийг хаах ❌Эрүүл мэндэд нь ноцтой хор хохирол учруулах хөдөлмөр ❌Хүний наймаа, албадан хөдөлмөрт өртүүлэх зэрэг орно.

    Дэлгэрэнгүй »
  • Онцлох

    ХҮҮХДИЙН ТЭВЧИШГҮЙ ХӨДӨЛМӨРИЙГ УСТГАЯ

    🔰Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр гэдэг нь хүүхдийн хөгжил, боловсрол, эрүүл мэнд, аюулгүй байдалд ноцтойгоор сөргөөр нөлөөлөх хөдөлмөрийн хэлбэрүүдийг хэлдэг. Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр нь хүүхдийн 👇👇👇 👉Эрүүл мэндэд хортой: Бие махбодын хөгжилд саад болдог. 👉Боловсролоос хоцрох: Сургууль завсардах, боловсрол эзэмшиж чадахгүй байх. 👉Сэтгэл санааны дарамт: Айдас, стресс, гутралд орох эрсдэлийг бий болгодог. Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийг Хүүхдийн тусламжийн 108 дугаарт хандаж мэдээлж болно. ХҮН БҮР ХҮҮХЭД ХАМГААЛАГЧ

    Дэлгэрэнгүй »
  • Онцлох

    ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙН ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

    🔰Орхон аймагт үйл ажиллагаа эрхэлж буй төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгжүүдэд Хүүхэд хамгааллын бодлогын хэрэгжилтийн талаарх хяналт шалгалт хийх, зөвлөн туслах ажлыг Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын хөдөлмөрийн улсын байцаагч нартаа хамтран зохион байгуулж байна.

    Дэлгэрэнгүй »
  • Онцлох

    МОНГОЛ УЛСАД ХҮҮХДИЙН ХӨДӨЛГӨӨН БАЙГУУЛЛАГА ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 100 ЖИЛИЙН ОЙ ЭНЭ ОНД ТОХИОЖ БАЙНА.

    Монгол улсад хүүхдийн хөдөлгөөн байгууллага үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой энэ онд тохиож байна.

    Дэлгэрэнгүй »

Мэдээ мэдээлэл

��Орхон аймгийн хэмжээнд 3 жилийн хугацаанд хэрэгжиж буй “Бүх хайраа гэр бүлдээ” төслийн хүрээнд эмэгтэйчүүдэд хүүхэд хүмүүжлийн эерэг, хүчирхийлэлгүй, ойлголцолд суурилсан арга зүйн мэдлэг олгож, гэр бүлийн халуун дулаан харилцааг дэмжих зорилготой юм.
�� Хугацаа:
2026 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 11:00 цагт Соёл урлагийн цогцолборт болно. 
�� Зохион байгуулагч:
��Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар
��Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газар
��Орхон аймаг Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар
��Одонтой ээжүүдийн цахим нэгдэл
Гэр бүлийн үнэ цэнэ, эмэгтэйчүүдийн оролцоо, хамтын хөгжлийг дэмжсэн энэхүү арга хэмжээнд та бүхнийг урьж байна. ��
ХҮНИЙ ТОО ХЯЗГААРТАЙ. 
Бүртгүүлэх: Орхон аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын газрын фэйсбүүк пэйж дээр байрлах линкээр бүртгүүлээрэй.
2026/03/04
Хурлаар:
▪️ 2025 оны үйл ажиллагааны тайлан ,
▪️ 2026 оны төлөвлөгөө, 
▪️ Хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн хэрэгжилтийн нөхцөл байдал,
▪️ Салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах асуудлуудыг тус тус хэлэлцлээ. 
��Мөн өсвөр үеийнхэнд чиглэсэн урьдчилан сэргийлэх ажил, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж, хяналт шалгалтын үр дүн, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцож, холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өглөө. 
��Тус хурлаар аймгийн хэмжээнд хүүхдийн эрх, хамгааллыг бэхжүүлэх, хүүхэд хөгжлийн бодлого, үйл ажиллагааг уялдуулан зохион байгуулахад цаашид анхаарч ажиллах боллоо.
2026/03/04
�� Эрдэнэсийн хотын хүүхэд багачуудын хөгжил, оролцоо, хамгааллын 50 жилийн түүхэн ой ��
��‍♀️��‍♂️ Орхон аймгийн хүүхдийн "АНХДУГААР ЗӨВЛӨГӨӨН" 3 дугаар сард зохион байгуулагдана.
Хүүхдийн дуу хоолойг нэгтгэж, санал бодлыг бодлого шийдвэрт тусгах, ирээдүйн хөгжилд чиглэсэн чухал арга хэмжээ болох гэж байна. ��
�� Зохион байгуулагч: Орхон аймгийн Хүүхдийн Зөвлөл
2026/03/04
Байгууллагын нээлтэй хаалганы өдөр зохион байгуулагдлаа. 
Өдөрлөгийн хүрээнд дараах үйлчилгээг иргэдэд хүргэн ажиллаа: 
                          -Олон нийтэд байгууллагын үйл ажиллагаа, үйлчилгээний талаар ил тод мэдээлэл өгсөн
                          -Иргэдийн санал хүсэлтийг хүлээн авсан
                           -Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллыг дэмжих үйл хэрэгт олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулсан
                           -Сэтгэл зүйн, гэр бүлийн, хуулийн зөвлөгөөг газар дээр нь иргэдэд хүргэж ажиллаа
2025/09/12
🙌Өнөөдөр Дэлхийн Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг өдөр (World Day Against Child Labour) юм. Олон Улсын Хөдөлмөрийн байгууллага 2002 оноос хүүхдийн хөдөлмөрийн 
эсрэг дэлхийн өдрийг жил бүрийн 6 дугаар сарын 12-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлж 
ирсэн ба энэ жил “Ахиц гарсан ч ахиад урагшлахад хүчээ нэмье!” уриан дор 
тэмдэглэж байна.  
🙅🙅‍♀️Хүүхдийн хөдөлмөрийн ил ба далд хэлбэрийн мөлжлөг, хүүхдийн эрхийн зөрчлөөс сэргийлэхийн тулд насанд хүрсэн хүн бүр мэдлэг, мэдээлэлтэй хандах шаардлага үргэлж тулгардаг. 
☝️13-15 насны хүүхдээр хөнгөн ажил эрхлүүлэхдээ дараах хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлийг хангана:
 1. Хүүхдийг ажилд авахдаа, ажил олгогч нь эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлийг авах,                                                                                                                                                             2. Хүүхдийн овог нэр, төрсөн он, сар, өдөр, анх ажилд томилогдсон огноо, эрүүл мэндийн тогтмол үзлэгийн үр дүнг бүртгэсэн хувийн хяналтын дэвтэртэй байх,
3. 15-аас доош насны хүүхэд болон тэдгээрийн хууль ёсны төлөөлөгчтэй "Хөдөлмөрийн гэрээ" бичгээр байгуулах,                                                                                                                     4. 13-15 насны хүнийг хөнгөн ажил эрхлүүлэхдээ хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт хангасан, насны онцлогт тохирсон хөдөлмөрийн нөхцөлөөр хангасан байна.
https://legalinfo.mn/mn/detail?lawId=16532151625621...
❗️Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалттай доорх линкээр орж танилцана уу. 👇
https://legalinfo.mn/mn/detail?lawId=16532151428791... 
#хүүхдийнутас #хүн_бүр_хүүхдийн_эрхийн_зөрчлийг_мэдээлэх_үүрэгтэй #ХүүхэдХамгаалал #хүүхдийнхөдөлмөрийнэсрэгөдөр
Эх сурвалж: Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв
2025/06/12
Хамгаалъя, Хайрлая-Хүн бүр хүүхэд хамгаалагч, Хүүхэд бол Ирээдүй

✅Хүүхдийн насанд тохирох боловсрол, тоглоом, амралт нь тэдний ирээдүйн суурь байдаг.

❌Хөдөлмөрт эрт орсон хүүхдүүд сургууль завсардаж, ядуурлын тойрогт орсоор байдаг.
❌Тэд эрх зөрчигдөж, бие махбод, сэтгэл санааны хувьд хохирдог.

🔰Тэвчишгүй хөдөлмөр гэдэг нь хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хөгжлийг хохироож, тэднийг хүчээр ажиллуулж, мөлжиж буй нөхцөлийг хэлдэг. Үүнд:

❌Аюултай, хүнд хүчир ажил хийлгэх
❌Боловсрол эзэмших боломжийг хаах
❌Эрүүл мэндэд нь ноцтой хор хохирол учруулах хөдөлмөр
❌Хүний наймаа, албадан хөдөлмөрт өртүүлэх зэрэг орно.
2025/06/12

Зөвлөмж зөвлөгөө

2025/08/01
БОЛЗОШГҮЙ ЭРСДЭЛЭЭС ХАМГААЛЪЯ

🔰Урин дулаан, аялал зугаалгын улирал эхэлж, сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаа амарсантай холбоотой хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, болзошгүй эрсдэлээс хамгаалах анхааруулга, зөвлөмжийг хүргэж байна.

ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛ, ГЭМТЛЭЭС СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨМЖ

☑️Суудлын бүс зүүх – Машинд суух болгондоо бүх зорчигч бүсээ зүүх.
☑️Хурд хэтрүүлэхгүй байх – Замын хөдөлгөөний дүрмийг баримталж, согтууруулах ундаа хэрэглэсэн үед жолоо барихгүй байх.
☑️Явган зорчигчийн хувьд – Гүүр, гарц ашиглах, анхааруулах дохио, гэрлэн дохиог мөрдөх.

ХҮН БҮР ХҮҮХЭД ХАМГААЛАГЧ
2025/06/18
ГЭРИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛАА ШАЛГАЖ БОЛЗОШГҮЙ ЭРСДЭЛЭЭС ХҮҮХДЭЭ ХАМГААЛААРАЙ.

✅Цахилгаан розетк: Хүүхдийн хүрэх боломжтой залгуурт таг хийж хаах
✅Иртэй зүйлс: Хутга, хайч, зүү зэрэг зүйлсийг хүүхдийн гар хүрэхгүй газар хадгалах
✅Халуун зүйлс: Ус буцалгагч, плита, индүү зэргийг хэрэглэсний дараа шууд салгаж, хол тавих
✅Шат, цонх: Шатны гишгүүр дээр хамгаалалт хийж, цонхны хаалт хийх

Хүүхдийг гэмтэл, ослоос сэргийлэх нь эцэг эх, асран хамгаалагчдын хамгийн чухал үүргийн нэг юм.

ХҮН БҮР ХҮҮХЭД ХАМГААЛАГЧ
2025/06/18
ХҮҮХДИЙГ АХУЙН ОСОЛ ГЭМТЛЭЭС ХАМГААЛАХ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ АРГА БОЛ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЛТ ЮМ.

🔰Хүүхдийг ахуйн орчинд тохиолдож болзошгүй осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх нь эцэг эх, асран хамгаалагчдын хамгийн чухал үүрэг юм. Хүүхэд идэвхтэй, сониуч байдаг тул гэр орчны аюулыг анзаарч мэдэхгүй байж болзошгүй. Иймд дараах зөвлөмжийг хүргэж байна.

Эцэг эхчүүдэд өгөх зөвлөмж

💥Цонхны хамгаалалтын хаалттай болгох
💥Тагтны хаалт өндөр, хүүхэд гарах боломжгүй байхаар хийх.
💥Шатны эхэнд болон төгсгөлд хаалт тавих.

ХҮН БҮР ХҮҮХЭД ХАМГААЛАГЧ
2025/06/16
🔰Хүүхдийг гол усны ойр байлгахдаа хараа хяналтаа бүү сулруулаарай.

ХҮН БҮР ХҮҮХЭД ХАМГААЛАГЧ
2025/06/13
🔰Хүүхдийг ахуйн орчинд тохиолдож болзошгүй осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх нь эцэг эх, асран хамгаалагчдын хамгийн чухал үүрэг юм. Хүүхэд идэвхтэй, сониуч байдаг тул гэр орчны аюулыг анзаарч мэдэхгүй байж болзошгүй. Иймд дараах зөвлөмжийг хүргэж байна.

Эцэг эхчүүдэд өгөх зөвлөмж

💥Хүүхдийг ганцааранг нь орхихгүй байх, хараа хяналтаа сайжруулах

💥Ахуйн орчинд хүүхдийн нүдээр харж, болзошгүй эрсдэлийг урьдчилан тооцох, анхарал болгоомж хэзээ ч илүүдэхгүй

💥Хүүхдэд аюулгүй байдлын тухай нас насанд нь тохирсон ойлголтыг ойлгомжтой тайлбарлаж өгөх, зөв дадлыг багаас нь суулгах

ХҮН БҮР ХҮҮХЭД ХАМГААЛАГЧ.
2025/06/10

Агентлагын мэдээ

2026/03/24
2026/03/18
Хүчирхийллийг таслан зогсоож, урьдчилан сэргийлэхэд хүн бүр оролцоотой байя.
2026/03/12
 ❌ Хүүхдээ үл хайхрах                                                                                                                                                                ❌ Хүүхэдтэйгээ ярилцахгүй байх                                                                                                                                       ❌ Цахим орчинд ёс зүйгүй харилцах                                                                                                                               ❌ Би л болж байвал бусдын яах нь хамаагүй                                                                                                               ❌ Хүүхдэд өгөх хайр халамжийг материаллаг зүйлээр үнэлэх                                                                                  ❌ Бусдыг муулах                                                                                                                                                           ❌ Гадна байдлаар ялгаварлан гадуурхах                                                                                                                 👆🏻 Таны хүүхэд таны тусгал!!!
2026/03/11
💐 Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгаллын ерөнхий газраас харьяа 21 аймаг, 9 дүүргийн газар, хэлтсүүдээр дамжуулан орон даяар “Үрсийнхээ төлөө ээжүүд” арга хэмжээг 5 өдрийн турш зохион байгуулж байна.
💐 Тус арга хэмжээ нь нялх балчир, өсвөр насны хүүхэдтэй ээжүүд юун дээр анхаарах, гэр бүлийн аз жаргал, амар амгалан, бат бөх, халуун дулаан уур амьсгалыг бий болгохын тулд ээжүүдийн зүгээс юу хийж чадах, юуг хийх ёстой вэ гэдгийг соён гэгээрүүлэх чухал ач холбогдолтой. 
💐 Үрийнхээ төлөө, гэр бүлийнхээ төлөө, нийгмийн сайн сайхны төлөө нэгдэж байгаа ээжүүддээ баярлалаа.
Ээж амгалан бол эх дэлхий амгалан, ээж аз жаргалтай бол гэр бүл аз жаргалтай.
2026/03/10
2025/10/13
2025/09/01
🎨 Хүүхдийн баярыг тохиолдуулан Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас хамтрын зохион байгуулж буй онцлог арга хэмжээнүүдийн нэг нь “Kids Art” фестиваль юм. 
🎨 Хүүхэд аливаад өөрийн оролцолтойгоор өөрчлөлтийг хийж, тэмцэж, бүтээлч чанараа хөгжүүлэх нь ямар чухлыг бодитоор ойлгуулж чаддаг сайн агуулга, цар хүрээтэй ажил болдог. 
🎨 Гэр бүлээрээ хамтдаа зурж, ярилцаж, хөгжилдөж, “амьд” харилцааг бий болгож чаддаг тус наадам маань өмнө жилийнхээс илүү хүртээмжтэй болж байна. 
Хүүхдийнхээ оролцоог идэвхжүүлж, хүүхдээ сонсож, бүтээлч чанарыг нь хөгжүүлж байхад үргэлж санаа тавьж байгаарай. 🤗😍
#ХүүхэдХайрИрээдүй
2025/06/01

ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГУУД

САНАЛ ХҮСЭЛТ

Холбоо барих

Хаяг:
Монгол улс, Орхон аймаг Баян-Өндөр сум "Хүүхдийн ордон"

Холбоо барих:
Утас : 95090960
Цахим шуудан: orkhon@cfga.gov.mn

© 2025 он. Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.