🔴Үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтын эсрэг Орхон аймгийн Баян-өндөр сумын ИТХ, ГХУССЗ болон Орхон аймгийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын газар,Хүүхэд залуучуудын театр хамтран ЕБС-ын 6-9 ангийн сурагчдын дунд зохион явуулж буй "👬БИДНИЙ ДУНД" дэвжээ тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.Нийт 10 сургуулийн 18 баг, сурагчид оролцсоноос Тэргүүн байрыг 7-р сургууль, дэд байрыг 16-р сургууль, 3-р байрыг 1 сургууль эзэлж, 2-р сургууль, 20-р сургуулиуд тусгай байрыг эзэллээ. Оролцсон хүүхэд багачууддаа амжилт хүсье! #Дээрэлхэлдэлгэрэх ёсгүй. #дээрэлхэлдэлгэрэх
Дэлгэрэнгүй »Хүүхэд хамгааллыг гэр бүлийн орчинд хэрэгжүүлэх, гэр бүлийн хөгжлийн дэмжих зорилгоор Сэтгэл зүйн цогц боловсролын төв ТББ-тай хамтран гэр бүлд зориулсан сэтгэл заслын үйлчилгээний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж эхэллээ. Хөтөлбөрийн хүрээнд эрсдэлийн программ-д бүртгэлтэй хүүхдүүдээс 100 хүүхдийг сонгон авч эцэг, эх, асран хамгаалагчийнх нь хамт сэтгэл заслын үйлчилгээнд хамруулах юм. Хөтөлбөр 2 сарын турш үргэлжилнэ.
Дэлгэрэнгүй »Улаанбаатар эрдэм их сургуулийн Орхон аймаг дахь салбар сургуультай хамтран "Бага насны хүүхдийн цогц хөгжил" сэдэвт сургалтыг хүүхэд харагч, цэцэрлэгийн багш нар, Энэрэл асрамжийн төвийн болон дотуур байрны ажилчдыг хамруулан зохион байгууллаа. 🟢Энэхүү сургалт нь бага насны хүүхдийн хөгжлийг дэмжин төлөвшүүлэх, хүүхэдтэй байнга харилцдаг албан хаагчдын мэдлэг чадварыг нэмэгдүүлж, тэднийг чадавхжуулах зорилготой зохион байгуулагдлаа.
Дэлгэрэнгүй »Гэр бүлийн үнэ цэнийг олон нийтэд сурталчлан таниулах, хамтын ойлголцол бүхий халуун дулаан уур амьсгал, эерэг харилцааг дэмжих зорилгоор эцэг эхчүүдийн хүүхдүүддээ хэлэхийг хүссэн сэтгэлийн үгтэй захидлыг хүлээн авч рийл болгон цахимаар олон нийтэд хүргэх болно. Та хүүдээ, охиндоо сэтгэлийн үгсээ биднээр дамжуулан илгээгээрэй.
Дэлгэрэнгүй »📣"ГЭРТЭЭ ЭРТ ХАРЬЯА", ГЭР БҮЛДЭЭ ЦАГ ГАРГАЯ АЯН❤️ “Хүүхдийн хүмүүжил төлөвшил, хөгжил, хамгаалалд эцэг эхийн үүрэг, оролцоог нэмэгдүүлж, эерэг харилцааг бий болгох зорилгоор гэр бүл, үр хүүхдүүддээ цаг гаргахад зориулж “Гэртээ эрт харъя” аяны хүрээнд үйл ажиллагааг дэмжин, хамтран зохион байгуулах удирдамж болон аялах тугийг хүргэн ажиллаж байна. ✅Аяны туг Хүрэнбулаг баг, 10-р цэцэрлэг, 16-р цэцэрлэг, бялзуухай цэцэрлэг, 4-р сургууль, 21-р цэцэрлэт хүргэгдлээ.
Дэлгэрэнгүй »Хүүхдэд ээлтэй нийгмийг бүтээхэд Хүн бүрийн оролцоо чухал 🥰
Дэлгэрэнгүй »✅Үерийн эрсдэлд өртөж болзошгүй 210 өрхийн 213 хүүхдийг 1 жилийн Номин даатгалын хүүхдийн эрсдэлийн даатгалд хамруулж, даатгалын гэрээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эцэг эхчүүдэд танилцууллаа.
Дэлгэрэнгүй »‼️ Хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэхэд хүн бүрийн оролцоо чухал ✅ "Хамтдаа шалгая, хамгаалъя" аяны хүрээнд айл өрхүүдэд шалгалтыг зохион байгуулж зөвлөмж өгч ажиллаж байна.
Дэлгэрэнгүй »Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэт хотыг бүтээн байгуулсан Илгээлтийн эздийн 50 жил, баяр наадмын мэндийг хүргэе !!!
Дэлгэрэнгүй »✅Төрийн үйлчилгээг малчны хотонд хүргэх өдөрлөг үйл ажиллагаа зохион байгуулагдах гэж байна. ✅Дараах төрийн байгууллагуудын үйлчилгээг нэг дороос цогцоор нь авах боломжтой өдөрлөгт малчин иргэд та бүхнийг урьж байна. 🔰Орхон аймгийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын газар 🔰Орхон аймгийн Эрүүл мэндийн газар 🔰Орхон аймгийн Цагдаагийн газар 🔰Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар 🔰Орхон аймгийн Залуучуудын хөгжлийн төв, Залуучуудын ордон 🔰Мөнхсүндрэл Өэмт Орхон 🔰Орхон аймаг Баян-Өндөр сум МАЛЧИН баг 🔰Орхон аймгийн Нийгмийн даатгалын газар Хэзээ: 2024 оны 07 сарын 05-нд Хаана: 18-р карьерын хажууд
Дэлгэрэнгүй »"Сайн хүүхэд" сургалт үргэлжилж байна. Хүүхдүүд маань улам идэвхтэй, хичээнгүй суралцаж байгаа нь ❤️ Хамтран зохион байгуулагч: Сайн Иргэн-Сайн Ирээдүй Зан Чанар, Харилцааны Академи 👍👍👍
Дэлгэрэнгүй »"Төвийн бүсийн хүүхдийн зуслангийн хөгжлийн хөтөлбөр"-н хүүхдүүд өдөржин суралцсан, хөгжсөн, хөгжилдсөн нандин дурсамж бүтээгээд завгүй.
Дэлгэрэнгүй »Янзага зуслангийн 2024 оны эхний ээлж "Төвийн бүсийн хүүхдийн зуслангийн хөгжлийн хөтөлбөр"-р эхэлж байна.
Дэлгэрэнгүй »Гадаа дулаахан болсон зуны дэлгэр цагт цахим хэрэглээгээ багасгаж гадаа тоглохыг хүүхдүүддээ уриалж Хүүхдийн ордон гадаа талбайдаа чирта, люкс зурлаа. Эцэг эхчүүд хүүхдээ дагуулж ирээд, зааж өгөөд, хамтдаа тоглоорой
Дэлгэрэнгүй »❤️🧡💚 💕 2024.06.08-ны энэ хагас сайн өдөр 14 цагт Хүүхдийн ордонд зохион байгуулагдах Movie event +хэлэлцүүлэг арга хэмжээнд хүссэн хэн бүхнийг урьж байна. Анги хамт олноороо, найзуудаараа хүрэлцэн ирж цагийг үр бүтээлтэй өнгөрүүлээрэй. TAX FREE Насны хязгаар +13 Арга хэмжээнд оролцсоноор: 💙Сонирхолтой кино үзнэ 💙Кино-с төрсөн мэдрэмжийнхээ талаар ярилцана 💙 Нэгнийхээ ялгаатай байдлыг ойлгоход тусална 💙 Найз нөхөдтэйгөө хамт цагийг зугаатай өнгөрөөж чадна ХҮҮХДҮҮДЭЭ НАЙЗУУДААРАА, АНГИ ХАМТ ОЛНООРОО ИРЖ ОРОЛЦООРОЙ😉
Дэлгэрэнгүй »❤️🩷🧡💛💚💙🩵💜 Дараах хөтөлбөрүүд энэ зун Хүүхдийн ордонд хичээллэнэ.
Дэлгэрэнгүй »Уулзалтаар: 📍 Гэр бүлийн хуулийн талаарх сургалт 📍 "Хүүхдийн хүмүүжилд эцэг эх асран хамгаалагчдын оролцоо" сургалт 📍 Санал, хүсэлт зэрэг арга хэмжээг зохион байгуулж 45 гэр бүлийг хамрууллаа.
Дэлгэрэнгүй »💕6 сарын 1-нд 💕 🧡А.Амарын талбай 💚“Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэн” 💙“Эрдэнэт спорт амралтын хүрээлэн” гэсэн гурван байршилд хүүхэд бүрийн насны онцлогт тохирсон соёл, урлаг спортын арга хэмжээнүүд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.
Дэлгэрэнгүй »Хүүхэд, гэр бүлийг хүчирхийлэл, дарамтаас хамгаалах чиг үүрэг бүхий Хамтарсан багийн гишүүдийн кейс менежментийг сайжруулах, зарчим, алхмын дагуу чанартай хамгааллын үйлчилгээг хүүхэд гэр бүлд үзүүлэх арга барил эзэмших, маягтыг нотлох баримтын хэмжээнд бүрдүүлж сурах зэрэг чадамжийг эзэмшүүлэх зорилготой сургалтыг зохион байгууллаа. Сургалтад Баян-өндөр, Жаргалант сумын хамтарсан багийн гишүүд хамрагдлаа.
Дэлгэрэнгүй »“ГАМШИГ ОНЦГОЙ НӨХЦӨЛ БАЙДЛЫН ҮЕД ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ” СУРГАЛТ ✅Гамшиг онцгой нөхцөл байдлын үеийн бэлэн байдлын үзүүлэх сургуулилтыг сургуулийн орчин дахь Гал түймрийн жишээн дээр зохион байгууллаа. ✅ Сургуулилтад оролцогчдоос гадна Орхон аймгийн хүүхдүүдийн төлөөлөл 20 хүүхэд оролцож эрсдэлт нөхцөл дэх аврах ажиллагаатай биечлэн танилцаж мэдлэг туршлага олж авлаа.
Дэлгэрэнгүй »✅Гамшиг, онцгой нөхцөл байдлын үед хүүхдийг жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгааллын шаардлагатай үйлчилгээ үзүүлэх, орон нутгийн мэргэжлийн ангийн гишүүдийг чадавхжуулах зорилготой сургалтыг Орхон аймагт тавдугаар сарын 21-22-ны өдрүүдэд зохион байгууллаа. 🔰Тус арга хэмжээг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сан, Онцгой байдлын ерөнхий газар, Орхон аймгийн онцгой байдлын газар, Монголын Улаан Загалмайн нийгэмлэг, Орхон аймгийн Улаан Загалмайн Нийгэмлэг хамтран зохион байгуулж байгаа юм. 🔰Сургалтад Архангай, Булган, Хөвсгөл, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн хүүхэд хамгааллын мэргэжлийн ангийн гишүүд, тухайлбал аймаг тус бүрээс 6 хүний бүрэлдэхүүнтэй баг, нийт 36 хүн оролцож байна. ✅ СУРГАЛТЫН ҮР ДҮНД: ✅ ♦️ Гамшиг онцгой байдлын үед хүүхэд хамгааллын үйлчилгээг шуурхай үзүүлэхэд салбар дундын хүүхэд хамгааллын мэргэжлийн ангийн хамтын ажиллагаа, уялдаа холбоог бэхжүүлэх; ♦️Гамшиг, онцгой нөхцөл байдлын үед хүүхдийг жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, ♦️Гамшигт өртсөн иргэдэд нийгэм сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх, сэтгэл зүйн анхан шатны тусламж үзүүлэхэд
Дэлгэрэнгүй »Хүүхдүүдийн хувь хүний хөгжлийн дэмжих, кино урлагаар дамжуулан эерэг хандлага төлөвшүүлэх, харилцааны чадвар, өөрийгөө илэрхийлэх арга барилд суралцуулах зорилготой Movie event+хэлэлцүүлэг арга хэмжээ маань хуваарийн дагуу зохион байгуулагдлаа. Энэ удаагийн кино африк шатарчин охины амьдрал, тэмцэл, амжилтын түүхийг харуулсан "Катавэйгийн хатан хаан" нэртэй кино байсан бөгөөд үйл ажиллагаанд оролцсон хүүхдүүд маань киноноос өөртөө итгэх итгэл, тууштай байдал, нөхөрлөлийн талаар гээд өөрсдийн суралцсан зүйл, мэдрэмжийнхээ талаар ярилцлага өрнүүллээ.
Дэлгэрэнгүй »ХОЙШЛОГДСОН БАЙСАН MOVIE EVENT+ХЭЛЭЛЦҮҮЛЭГ МААНЬ ЭНЭ 7 ХОНОГТ БОЛОХООР БОЛЛОО. ❤️🧡💚🩵 🩷 💕 2024.05.18-ны энэ хагас сайн өдөр 14 цагт Хүүхдийн ордонд зохион байгуулагдах Movie event +хэлэлцүүлэг арга хэмжээнд хүссэн хэн бүхнийг урьж байна. Анги хамт олноороо, найзуудаараа хүрэлцэн ирж цагийг үр бүтээлтэй өнгөрүүлээрэй. TAX FREE Арга хэмжээнд оролцсоноор: 💙Сонирхолтой кино үзнэ 💙Кино-с суралцсан зүйлсийн талаар ярилцлага өрнүүлнэ. 💙Гэр бүлийн харилцаа: эцэг эх, хүүхдийн харилцааны талаарх мэдлэг, мэдээллээ тэлнэ. 💙 Нэгнийхээ ялгаатай байдлыг ойлгоход тусална 💙 Найз нөхөдтэйгөө хамт цагийг зугаатай өнгөрөөж чадна ХҮҮХДҮҮДЭЭ НАЙЗУУДААРАА, АНГИ ХАМТ ОЛНООРОО ИРЖ ОРОЛЦООРОЙ😉
Дэлгэрэнгүй »Багачуудад баяр, үйл ажиллагаанд хөгжөөн нэмсэн үлгэрийн баатруудын цугларалт
Дэлгэрэнгүй »👨👩👦"Бүх хайраа гэр бүлдээ" өдөрлөг Жил бүрийн тавдугаар сарын 15-нд дэлхийн гэр бүлийн өдөр тохиодог. ✅Энэ өдрийг угтан аймгийн ЗДТГ-аас уламжлал болгон зохион байгуулдаг “Бүх хайраа гэр бүлдээ” өдөрлөг Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэнд гэр бүлийн инээд, баяр хөөрөөр дүүрэн болж өнгөрлөө. 👧🧒👶Хүүхэд бүрийн насны онцлогт тохирсон 1. Зураг бол түүх өртөө /Хүүхэлдэйн киноны баатрын дүр/ 2. Спортын өртөө /3х3 сагсан бөмбөг/ 3. Эрүүл мэндийн өртөө 4. Өөрийгөө сорь өртөө" /Sky line хамтлаг Open mic/ 5. Үзвэрийн өртөө /Жүчиглэсэн тоглолт, циркийн тоглолт/ 6. Гайхамшигт бяцхан хүмүүс өртөө 7. Мөлхөө жаал өртөө 8. Би бүжье өртөө 9. Шүлэг-яруу найргийн өртөө 10. Музей үзэх гоё өртөө /Virtual reality төхөөрөмж ашиглан бодит мэдрэмж авах боломжтой/ зэрэг арга хэмжээг өртөөчлөн зохион байгуулж байгууллаа.
Дэлгэрэнгүй »Төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх, орон нутгийн залууст үлгэр жишээ болсон гэр бүлүүдийг шалгаруулж алдаршуулах зорилгоор Орхон аймгийн шилдэг манлай гэр бүлүүдийг 2024.05.11-ний өдөр шалгаруулж, хүндэтгэл үзүүллээ. Гэр бүлээрээ үлгэр жишээч болохуйц оюунлаг, спортлог, урлагийн, хөдөлмөрч, байгаль орчноо хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулсан, орчин тойрноо цэцэрлэгжүүлсэн хүмүүнлэг үйлс бүтээсэн зэрэг үзүүлэлтүүдээр "Манлай гэр бүл"-үүдийг шалгарууллаа.
Дэлгэрэнгүй »Дэлхийн гэр бүлийн өдрийг тохиолдуулан жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг "Бүх хайраа гэр бүлдээ" өдөрлөг 2024 оны 05 сарын 11 өдөр Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдах гэж байна.
Дэлгэрэнгүй »💕Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний түүхт 99 жилийн ойн баярын мэндийг үе үеийн албан хаагчид, хүүхдийн хөгжил хамгааллын эрхэм бөгөөд хариуцлагатай үйлсэд сэтгэл зүтгэлээ зориулж яваа хүн бүхэнд дэвшүүлье💞 ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ АЖИЛЛАХ ТА БҮХНИЙ МИНЬ ЗАМ ҮРГЭЛЖ ГЭРЭЛТЭЙ, САНАСАН ЗОРЬСОН НЬ БҮТЭМЖТЭЙ БАЙЖ, ХҮҮХЭД БҮХЭН ЭРҮҮЛ ЭНХ, ЭРДЭМ МЭДЛЭГТЭЙ, ИНЭЭД БАЯСАЛ, АЗ ЖАРГАЛААР ДҮҮРЭН БАЙГ.💗
Дэлгэрэнгүй »Олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан аймгийн хэмжээнд 5 дугаар сарыг гэр бүлийн сар болгон зарлаж, гэр бүлд чиглэсэн үйл ажиллагаануудыг үе шаттай тогтмол зохион байгуулдаг уламжлалтай билээ. Энэ жилийн гэр бүлийн сарын аяны хүрээнд хүүхэд, гэр бүлд чиглэсэн үйлчилгээ, үйл ажиллагаа болон гэр бүлийн боловсрол, хүүхдийн хүмүүжлийн эерэг аргыг сурталчилсан 5 төрлийн тараах материалын багцыг бэлтгэн 1000 хүнд тараана.
Дэлгэрэнгүй »Хүүхэд хамгааллын тухай хуулийг сурталчлах үйл ажиллагаа зохион байгуулж Аймгийн хүүхдийн төлөө зөвлөл, Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо, Хамтарсан баг, Хүүхэд хамгааллын баг, Байгууллагын эцэг эхийн зөвлөлийн төлөөллүүдийг оролцуулан хуулийн шинэчилсэн найруулга болон аймгийн хэмжээнд хүүхэд хамгааллын чиглэлээрх үйл ажиллагааг тус тус танилцуулж, оролцогчдын санал хүсэлт бүхий хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Дэлгэрэнгүй »Угийн бичиг хөтлөх ач холбогдлыг сурталчлан таниулах, угийн бичиг хөтлөх анхан шатны арга зүй, мэдээлэл өгөх зорилготой цуврал сургалтыг ахлах ангийн сурагчид болон насанд хүрэгчдэд зохион байгуулж байна. Хамтран зохион байгуулагч Орхон аймгийн Соёл урлагийн газар, Монгол ураг удам, уламжлалын холбоо НҮТББ.
Дэлгэрэнгүй »Үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх, ялгаатай байдлыг хүндэтгэдэг бие биеэ дэмждэг эерэг хандлагыг өсвөр үеийн хүүхдүүдэд төлөвшүүлэх зорилготой цахим нөлөөллийн аяныг зохион байгуулж байна. Аян 6 сарыг дуустал үргэлжилнэ.
Дэлгэрэнгүй »Эцэг эхчүүдийн хүүхдэдээ хэлж буй үгс хүмүүжлийн чухал ач холбогдолтой байдаг.
Дэлгэрэнгүй »Хүүхдүүдэд кино урлагаар дамжуулан амьдралын боловсрол олгох замаар эерэг хандлага, эрүүл харилцаатай зөв иргэдийг бэлтгэх зорилготой Movie event+хэлэлцүүлэг арга хэмжээ зохион байгуулагдлаа. Энэ удаагийн үйл ажиллагааны сэдэв "Ялгаатай байдалд хүндэтгэлтэй хандах" сэдвийн хүрээнд АНУ-ын Wonder киног үзэж, киноноос суралцсан зүйлсийнхээ талаар хэлэлцүүлэг өрнүүллээ.
Дэлгэрэнгүй »🖋Уралдааны зохион байгуулалт: Уралдаан 3 үе шаттай явагдана. • 1-р шатанд насны ангилалын дагуу бүх орорлцогчид өөрсдийн зохиосон шүлгээ уншина. • 2-р шатанд насны ангилал тус бүрээс тав, таван хүүхэд шалгаран үлдэж өөрсдийн зохиосон хоёр дах шүлгээ уншина. • 3-р шатанд насны ангилал тус бүрээс гурав, гурван хүүхэд үлдэж шүүгчдийн өгсөн сэдвийн дагуу 8 мөрт зохиож бичнэ. • Сэдэв, хугацааг тухайн үед өгнө. 🖋Уралдааны бүртгэл: Уралдаанд оролцогчид өөрийн унших шүлгийг цаасан хэлбэрээр гаргаж, 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн дотор Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын газар -Хүүхдийн ордны 104 тоот өрөөнд авчирч өгнө. 🖋Шалгаруулалт: Уралдаанд насны ангилал тус бүрд эхний 3 байр эзлүүлж шагнаж урамшуулна. Ахлах, дунд насны ангилал тус бүрийн 1-р байрт шалгарсан сурагч Өсвөрийн яруу найрагчдын “Хүрэл тулга-2024” улсын уралдаанд оролцох эрх авна.
Дэлгэрэнгүй »Хүүхдүүд маань Эрүүл мэнд, Аюулгүй орчин зэрэг сэдвүүдийн хүрээнд хүүхдийн эрх хангагдахад тулгамдаж буй асуудлууд болон тэдгээрийг шийдвэрлэх арга замуудыг хамтран бүлгээрээ хэлэлцэж бие биедээ танилцууллаа. Аймгийн хүүхдийн зөвлөлийн тэргүүлэгчдээ шинэчлэн сонголоо.
Дэлгэрэнгүй »Зөвлөн туслах явуулын үйлчилгээг зохион байгуулж судалгааны программын ашиглалт, мэдээллийн сантай танилцаж, алдаа дутагдлыг арилгуулан арга зүйн зөвлөгөөг багийн нийгмийн ажилтнуудад ажлын байран дээр нь өгч ажиллаж байна. Явуулын үйлчилгээг 27 багт үзүүлэх ажлыг 1 сарын хугацаанд зохион байгуулахаар төлөвлөн хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
Дэлгэрэнгүй »"Мөрөөдөл бэлгэлье" номын хандивын аянд маань нэгдсэн хүмүүстээ маш их баярлалаа💕 2 хон өдөр 74 номыг цуглуулж чадсан ❤️ Бид хамтдаа хүчирхийлэлд өртсөн хүүхдийг түр байрлуулан үйлчилгээ үзүүлдэг Түр хамгаалах байранд сүүдэрт дурсамжийг сарниулж мөрөөдөл бэлэглэх гэгээлэг бяцхан буланг бүтээж чадлаа🫰🏻
Дэлгэрэнгүй »Урин дулаан цаг ирж, гэр бүлээрээ амарч зугаалахаар төлөвлөж байгаа энэ цаг үед болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон гэр бүл, үр хүүхэд, хайртай хүмүүсээ хамгаалах, урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээллийг нь нэмэгдүүлэх зорилгоор дараах зөвлөмжийг хүргэж байна.
Дэлгэрэнгүй »Хүүхэд хамгааллын баг тайланг дээрх шалгуур үзүүлэлтүүдийн дагуу 6 дугаар сарын 5 болон 12 дугаар сарын 05-ны дотор хугацаандаа, чанартай, баримтжуулан ирүүлсэн байна.
Дэлгэрэнгүй »Орхон аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Аймгийн ЗДТГ, Цагдаагийн газар, Боловсрол соёл урлагийн газрын холбогдох ажилтан, албан хаагчидаас бүрдсэн ажлын хэсэг томилогдон ирүүлсэн тайлан баримтуудад үнэлэлт дүгнэлт өгч багуудаар хуваарийн дагуу үзлэг-шалгалтыг зохион байгуулж “Манлайлагч хамтарсан баг”-ийг 2023 оны 12 дугаар сарын 10-ны дотор хэлэлцэн шалгаруулна.
Дэлгэрэнгүй »Орхон аймгийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хүүхэд хамгааллын бодлогыг нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлэх, байгууллага аж ахуй нэгжүүдийн эцэг эхийн зөвлөлийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор "Гэр бүлд ээлтэй хамт олон" шалгаруулах аяныг 2 дахь жилдээ зохион байгуулж байна.
Дэлгэрэнгүй »Бүгд найрамдах улсыг тунхаглан, анхдугаар үндсэн хуулиа баталсан түүхэн өдрийг угтан Жил бүрийн 11 дүгээр сарын 26-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор 20 дах жилдээ зохион байгуулагдаж буй “Иргэний андгай өргөх ёслол”-ын үйл ажиллагааг Орхон аймгийн Засаг Даргын Тамгын Газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Боловсрол шинжлэх ухааны газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Орхон аймгийн Залуучуудын холбоо хамтран зохион байгууллаа.
Дэлгэрэнгүй »ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТ, ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАЛТЫН ЭСРЭГ БИДНИЙ ДУНД" ДЭВЖЭЭ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДИЙН СЭТГЭЛ ЗҮЙН ОНЦЛОГ" СЭДЭВТ СУРГАЛТ-ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
БАГИЙН НИЙГМИЙН АЖИЛТНУУДАД АРГА ЗҮЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ СУРГАЛТ, УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
💚СУРГАЛТ-НӨЛӨӨЛЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА
‼️ХУРДАН МОРИНЫ УРАЛДААН, СУНГАА, ҮСЭРГЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАХЫГ ХОРИГЛОХ ТУХАЙ‼️
"ГЭРТЭЭ ЭРТ ХАРЬЯ" АЯНЫ ХҮРЭЭНД БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ХААГЧДЫН ХҮҮХДҮҮДИЙН ДУНД "ХҮҮХДЭЭ СОНСЪЁ" ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
▪️ТОМУУ ТОМУУ ТӨСТ ӨВЧНИЙ ДЭГДЭЛТ СҮҮЛИЙН ӨДРҮҮДЭД ЭРЧИМТЭЙ НЭМЭГДЭЖ, ӨВЧИЛСӨН ХҮҮХЭД ХУРДАН ХУГАЦААНД ХҮНДРЭХ ЭРСДЭЛТЭЙ БАЙНА❗️❗️❗️
ХҮҮХДЭЭ ҮЛ ХАЙХАРЧ БАЙГАА ЮМ БИШ БИЗ !!
ХҮҮХДЭД_ЭЭЛТЭЙ_БОЛГОЁ
БАГА АНГИЙНХАНД ЗОРИУЛСАН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ДҮРЭМ
ХҮҮХДЭЭ ХАМГААЛЪЯ ‼️
ХҮҮХЭД ХҮМҮҮЖЛИЙН ЭЕРЭГ АРГЫГ СОНГООРОЙ
"ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА, МАГАДЛАН ИТГЭМЖЛЭХ ЖУРАМ"-ЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
"ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН БОДЛОГЫН ЖИШИГ БАРИМТ БИЧИГ"-ЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
"ХҮҮХЭД АСРАХ ХУВИЛБАРТ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ"-ЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ ДАХЬ ХҮҮХЭД ХАМГААЛАЛ, ТҮҮНИЙ ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХ ЗӨВЛӨМЖ
ХӨДӨЛМӨР ЗУСЛАНД ХҮҮХДҮҮД АМАРСНААР АХУЙН ЁС ЗАНШЛЫН ТАЛААР ИЛҮҮ МЭДЛЭГТЭЙ БОЛОХ ЮМ БАЙНА
БАЯН-ӨЛГИЙ, ХОВД АЙМАГТ ДОТООД АУДИТ, ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ ҮНЭЛГЭЭ ХИЙЛЭЭ
ХҮҮХЭД, ГЭР БҮЛИЙН ХӨГЖИЛ, ХАМГАААЛЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН АЛБАН ХААГЧДЫН ЁС ЗҮЙН ДҮРЭМ
Хугацаа | Хандалтын тоо |
---|---|
ӨНӨӨДӨР | 77 |
ЭНЭ 7 ХОНОГ | 496 |
ЭНЭ САР | 2894 |
НИЙТ | 43407 |
Хаяг:
Монгол улс, Орхон аймаг Баян-Өндөр сум "Хүүхдийн ордон"
Холбоо барих:
Утас : 95090960
Цахим шуудан: orkhon@fcy.gov.mn
Хүүхдийн тусламжийн утас:
Утас : +976-108
© 2023 он. Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.